⭐ 欢迎来到虫虫下载站! | 📦 资源下载 📁 资源专辑 ℹ️ 关于我们
⭐ 虫虫下载站

📄 faqmn

📁 Linux下的MSN聊天程序源码
💻
📖 第 1 页 / 共 2 页
字号:
алдаа(файлын зам буруу гэх мэт) гаргаагүй л бол таны инээмсэглэл бэлэн болно.А: Харилцагчдын хоч товчоор гарч байна. Яаж бүтнээр нь гаргах вэ?Х: Хочыг бүтнээр нь гаргахын тулд scripts/config.tcl файлыг засах хэрэгтэй. Энэ файлыг нээгээд “truncatenames” гэсэн мөрийг хайх хэрэгтэй. Түүний утга “1” байгаа ба үүнийг “0” болгож засаад АМСН-ыг дахин эхлүүлнэ. Ингээд л боллоо. Энэ тохиргоог хараахан “Тохиргоо” хэсэгт нэмж амжаагүй байгаа бөгөөд удахгүй нэмнэ гэж найдаж байна.АЛДАА ЗАСАХ=============А: АМСН  заримдаа гацаад байна, яагаад тэр вэ?Х: Энэ алдаа ихэвчлэн дууны тохиргооноос болж гардаг. Магадгүй та дуу тоглуулах гэсэн боловч таны дууны карт хориглогдсон учир "тоглуулах" тушаал дууны картыг дуу тоглуулах боломжтой болтол зогссон байж болох юм. Дууг унтраах эсвэл дууны тушаалын тохиргоог шинээр хийгээд үзнэ үү.А: Би АМСН-ыг ачаалах гэж оролдсон боловч ийм алдаа өгөөд байна:bash: ./amsn: bad interpreter: No such file or directoryХ: Та tcl/tk багцыг суулгах хэрэгтэй учир нь танд wish хөрвүүлэгч шаардлагатай байна. Хэрэв танд энэ багц байгаа гэж бодож байвал  "./amsn"-ы оронд "wish amsn"-ыг оруулаад үзнэ үү. Хэрэв энэ ажиллаж байвал АМСН -ыг өөрчлөх хэрэгтэй. Ямар нэгэн засах програм(editor)аар нээгээд эхний мөрийг( өөрөөр хэлбэл энэ бичлэгийг: #!/usr/bin/wish) "wish" хөрвүүлэгчийн  замаар солино уу.А: АМСН-ыг ачаалах үед дараах алдаа өгөөд байна:Error in startup script: bad option "map": must becompare, first, index, last, length, match, range,tolower, toupper, trim, trimleft, trimright, wordend,or wordstartwhile executing"string map $map $md5body"(in namespace eval "::md5" script line 65)invoked from within"namespace eval ::md5 { ... etcХ: Та "tcl/tk" -ын 8.3-аас өмнөх хувилбарыг хэрэглэж байна. "tcl/tk"-гээ ШИНЭЧИЛ.А:АМСН-ыг Шинэчилсэний дараа ачаалахад дараах алдаа өгч байна:Error in startup script: expected integer but got ""while executing"font create menufont -family $family -size $size-weight normal"(procedure "::amsn::initLook" line 5)invoked from within"::amsn::initLook $family $size $config(backgroundcolor)"(file "amsn" line 2184)Х: Тохиргоо файлд зарим өөрчлөлт орсон байна. Шинэ хувилбарыг ажилд оруулж энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга бол хуучин тохиргоо файлыг устгах юм. Дараах файлыг устга: /home/таны_нэр/.amsn/config.А: Монголоор бичиж чадахгүй байна. Яаж бичих вэ?Х: Энэ алдаа нь xcin юмуу түүнтэй төстэй програмууд tcl/tk -ын одоогийн хувилбарт дэмжигдээгүй байгаа үед гарч болох юм. Та tcl/tk -ын дараагийн хувилбарыг гарахыг хүлээгээд татан авч суулгахыг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр та өөр бичиг засварлагч програмуудад бичээд хуулах/буулгах маягаар бичиж болох юм. Хэрэв танд хуулах/буулгахад асуудал гарсан бол дараах цахим хуудсуудаас tcl/tk -ын доорх хувилбарыг татан авч суулгана уу:http://jfontain.free.fr/tcl-8.4a3-2.i386.rpmhttp://jfontain.free.fr/tk-8.4a3-2.i386.rpmhttp://jfontain.free.fr/tcl-thread-8.4a3-2.i386.rpmМөн бичиж чадахгүй байгаа үед энэ аргыг хэрэглэж болох юм.А: Дуунууд давхаралдаж дуугараад байна. Жишээ нь, xmms-ээр дуу тоглуулангаа та хэн нэгэнтэй чатлаж байлаа гэж бодьё. Гэтэл xmms-ыг унтраангуут эсвэл тоглож байсан дуу нь дуусангуут xmms-ээс болоод дуугарахгүй байсан АМСН-ы дуут дохионууд зэрэг дуугарч саад болоод байна. Үүнийг яах вэ?Х: Танд үүнийг шийдвэрлэх маш олон арга бий. Хэрэв та КДЕ хэрэглэж байгаа бол xmms-ыг "arts"-аар дуу тоглуулахаар тохируулаад АМСН-ы тоглуулах тушаалыг "artsplay"  болгож өөрчилөөд асуудал шийдвэрлэгдэнэ. Хэрэв Гноме хэрэглэж буй бол "ESD"-аар дуу тоглуулахаар тохируулаад АМСН-ы тоглуулах тушаалыг "esdplay"  болгож өөрчилөөд асуудал шийдвэрлэгдэнэ.А: Би АМСН-ыг файрволлын цаанаас хэрэглэж байгаа бөгөөд файл илгээлт болохгүй байна?Х: Файрволл тань ирэх холболтыг хориглосноос болж байгаа байх. Файл илгээлт ингэж ажилдаг: Та файл илгээх үед та харилцагчдаа өөрийнхөө ИП хаяг болон Портны дугаартай хамт файл илгээх урилга явуулдаг ба харилцагч тань, таны ИП:порт -д холбогдож байж файл илгээгдэнэ. Портны дугаар нь ихэвчлэн 6891, 6892 гэх мэт (эхний илгээлт нь 6891 портыг хэрэглэх бөгөөд та үүнийг илгээж дуусаагүй байхад дахин файл илгээвэл тэр нь 6892 портыг гэх мэт). Тиймээс хэрэв та файрволл хэрэглэж байгаа бол 6891(хэрэв олон файл зэрэг илгээх бол дараагийн портуудыг ч гэсэн) гэсэн портыг зөвшөөрч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.Хэрэв та хувийн сүлжээн дотор 198.168.0.х гэх мэт хувийн хаягтай бол файл илгээлтийг ажиллуулах нь илүү төвөгтэй. Та дотоод хаягийн оронд жинхэнэ интернет хаягийг явуулах хэрэгтэй. Мөн гейтвэйд 6891 порт руу ирэх холболтуудыг хувийн сүлжээн дахь таны тооцоолуур луу дамжуул гэж заах хэрэгтэй.ВИНДОУС ДЭЭР АМСН-ыг АЖИЛЛУУЛАХ=====================================А: Виндоус дээр дууг нь ажиллуулж болох уу?Х: Болно, plwav.exe хэмээх .wav өргөтгөлтэй файлыг уншдаг бяцхан програм бий. Хэрэгсэл цэсэн дотроос Тохиргоо->Өргөдөл хэсэгт очоод дууны серверийн тушаалыг "plwav" гэж оруул.А: Мэдээллийн цонх гарч ирэхэд Виндоусын хэрэгсэлийн мөр зарим хэсгийг далдлаад байна, үүнийг яаж янзлах вэ?Х: Хэрэгсэл цэсэн дотроос Тохиргоо->Харагдац хэсэгт мэдээллийн цонхны байрлалыг тохируулж болох ба Х нь зүүн, У нь дээд талыг заана.БУСАД=======А: Надад өшөө асуулт байна. Хариулж өгөөч?Х: Дуртайяа, Гэхдээ эхлээд sourceforge дахь төслийн цахим хуудсан(http://sourceforge.net/projects/amsn)-д зочлоод програмын алдаа болон хэлэлцүүлэг зэрэгт таны асуудал аль хэдийн хариулт авсан эсэхийг шалгаж үзнэ үү. "Open" гэсэн тэмдэглэлтэйгээс гадна "Closed", эсвэл "Pending" тэмдэгтэйг нь ч бас шалгах хэрэгтэй. Шийдвэрлэгдсэн асуудлууд ихэнхдээ  "Closed" тэмдэгтэй байгаа. Програмын алдаа болон нэмэлт үйлдэлийн хүсэлт(ж нь: харилцагчдыг холбогдоход хүн бүр дээр өөр өөр дуу тоглуулдаг үйлдэл нэмж өгөөч гэх мэт) явуулахын тулд дараах мэдээллийг заавал хамт ирүүлнэ үү:- АМСН-ы хувилбар- tcl/tk -ын хувилбар- Дебаг цонхнууд дахь сүүлчийн алдаанууд (АМСН-ы үндсэн цонх нээгээд Ctrl+D болон Ctrl+S)Тэгсэн ч гэсэн асуудал байгаа бол над руу цахим шуудан илгээнэ үү:airadier@users.sourceforge.net

⌨️ 快捷键说明

复制代码 Ctrl + C
搜索代码 Ctrl + F
全屏模式 F11
切换主题 Ctrl + Shift + D
显示快捷键 ?
增大字号 Ctrl + =
减小字号 Ctrl + -