⭐ 欢迎来到虫虫下载站! | 📦 资源下载 📁 资源专辑 ℹ️ 关于我们
⭐ 虫虫下载站

📄 faqmn

📁 Linux下的MSN聊天程序源码
💻
📖 第 1 页 / 共 2 页
字号:
ИАА---------А: АМСН гэж юу вэ?Х: АМСН бол Майкрософт Буухиагийн хувилбар юм. Энэ буухиа нь таныг анд нөхөдтэйгөө шуурхай зурвасаар харилцаж файл солилцох боломжыг олгоно.СУУЛГАХ БОЛОН АЖИЛЛУУЛАХ=============================А: АМСН буухиаг ажиллуулахад надад юу хэрэгтэй вэ?Х: АМСН нь tcl/tk дээр бичигдсэн учраас танд ажилладаг tcl/tk хөрвүүлэгч (8.3 юмуу түүнээс хойших хувилбар) байх хэрэгтэй. Та үүнийг http://tcl.sourceforge.net-ээс авч болно. Энэ хөрвүүлэгч нь Линукс, Виндоус болон Макинтош үйлдлийн системүүдэд тохирно.А: Яаж суулгах мөн ажиллуулах вэ?Х: 1. Виндоус хэрэглэгчдэд:Зүгээр л amsn-x_xx.exe-г татаж аваад ажиллуулбал програм таны тооцоолуурт суух болно.amsn гэсэн хавтас үүсэх ба дотроос нь amsn.exe-г ажиллуулна уу. Ингээд л болоо.     2. Линукс хэрэглэгчдэд:amsn-x_xx.tar.gz-г татаж аваад дараах тушаалаар архивийг задал:     gzip -d amsn-x_xx.tar.gz     tar xvf amsn-x_xx.tar.gzЭнэ тушаал нь msn/ гэсэн хавтас үүсгэх ба ингээд л ажиллахад бэлэн боллоо.Одоо ажиллуулахын тулд:     cd msn     ./msnхэрэв энэ ажиллахгүй бол доорх тушаалыг оролдоод үзнэ үү     wish amsnХэрэв wish тушаал байхгүй бол tcl/tk зөв суугаагүй байна.Хэрэв "wish amsn" ажиллаад "./amsn" ажиллахгүй бол, 'amsn' файлын эхний мөрөнд 'wish'-рүү очих замыг зөв зааж өгнө үү. Анх суулгахад замыг дараах байдлаар зааж өгсөн байгаа:     /usr/bin/wishА: Яаж Үндсэн дэлгэц дээр дөт зам үүсгэх вэ?Х: 1. Виндоус хэрэглэгчдэд:amsn.exe дээр хулганы баруун товчыг нэг товшоод гарч ирэх дэд цэснээс "send to"->"create shortcut on Desktop" -ийг сонгоно.     2. Линукс хэрэглэгчдэд:а.Гноме/КДЕ үндсэн дэлгэц дээрээ дараах тушаалыг эхлүүлэх зураг нэм:/амсн-ыг/суулгасан/зам/amsnжишээ нь: /home/username/msn/amsn  б.Өөр арга:root хэрэглэгчээр ороод /usr/bin дотор амсн файл руу холбоос үүсгэ:    ln -s /амсн-ыг/суулгасан/зам/amsn amsnИнгэснээр та хаанаас ч "amsn"  гээд оруулахад л ажиллах болно.Тэгээд  үндсэн дэлгэц дээрээ 'amsn' тушаалыг эхлүүлэх зураг нэм.А: Гноме/КДЕ бэхлэлтийг яаж ажиллуулах вэ?Х: Та хуучин Гноме1 плагинийг байгуулахын тулд "plugins" хавтас дотроос 'make' -ыг ажиллуулах хэрэгтэй. Танд гноме хөгжүүлэлтийн сангууд хэрэг болно. Плагин байгуулж дууссаны дараа амсныг ажиллуулаад Сонголтууд цэснээс 'Гноме Бэхлэлт'-ийг сонгоход хангалттай.Шинэ Чөлөөт (КДЕ-3/Гноме-2) бэхлэлтийг байгуулахын тулд, 'plugins/traydoc' доторх README файлыг уншина уу.ХЭРЭГЛЭХ==========А: Харилцагчдын жагсаалтанд байгаа цэнхэр өнгөтэй харилцагчид ямар утгатай вэ?Х: Энэ нь тэр харилцагчын жагсаалтанд таны хаяг байхгүй гэсэн үг.А: Харилцагчын хаягийг хуулж болох уу?Х: Болно. Харилцагчын хоч дээр хулганы баруун товчыг нэг товшоод гарч ирэх цэснээс харилцагчын  хаяг дээр товш. Харилцагчын эл-шуудангийн хаяг хуулагдах болно.А: Харилцагчидтай чатлаж байхдаа чатны цонхонд бичсэн зурвасаа яаж дахин харах вэ?Х: Та дөнгөж бичсэн яриагаа харахын тулд Ctrl болон сумнуудыг хэрэглэнэ. Ctrl+Up товч дээр даржөмнөх зурвасаа харах ба Ctrl+Down дээр дарвал дараагийн зурвас гарч ирэх болно.А: Тохиргоо(Үйлдэл ->Тохиргоо)-ны Хувийн хэсэгт байгаа 4 жагсаалт ямар учиртай вэ?Х: Тэдгээр 4 жагсаалтын тайлбарыг доор харууллаа.  1.Зөвшөөрөгдсөн Жагсаалт(AL) - Энд таны зөвшөөрсөн хүмүүсийн эл-шуудангийн хаягууд бий. Тэд идэвхтэй болоход харж чадах ба таныг идэвхгүй болохоос бусад тохиолдолд тантай чатлаж болно.  2.Хориглогдсон Жагсаалт(BL) - Энд таны хориглосон хүмүүс  байна. Тэд таныг идэвхтэй болохыг харж чадахгүй ба тантай чатлаж чадахгүй.  3. Харилцагчдын Жагсаалт - Энэ нь таны бүх харилцагчдын жагсаалт юм. Өөрөөр хэлбэл та энэ хэрэглэгчдийг өөрийн харилцагч болгосон гэсэн үг. Цэнхэр өнгөтэй нь таныг жагсаалтандаа нэмээгүй харилцагчид.  4. Урвуу жагсаалт(RL) - Энэ таныг өөрийн харилцагчдын жагсаалтандаа нэмсэн хүмүүсийн жагсаалт юм. Ногоон өнгөтэй нь та тэр хэрэглэгчдийг өөрийн харилцагчдын жагсаалтанд нэмээгүй буюу устгасан хүмүүс.А: Би өөрийн дуртай инээмсэглэлээ нэмэхийг хүсэж байна, яаж нэмэх вэ?Х: Инээмсэглэлүүд цэсэн дотор "Шинэ хувийн инээмсэглэл нэмэх" гэсэн товч бий бөгөөд үүнийг ашиглан та дуртай инээмсэглэлээ нэмж болно. Нэмэх арга :"Шинэ хувийн инээмсэглэл нэмэх" гэсэн товч дээр дарвал шинэ цонх нээгдэх ба тэнд та шаардлагатай нүднүүдийг бөглөх ёстой.Тайлбар хэсэгт та юу хүссэнээ бичиж болно энэ нь зөвхөн хулганы заагч дээр нь очих үед гарч ирнэ. Бичгэн код хэсэгт инээмсэглэлийг гаргах кодоо бичнэ. Жишээлбэл энгийн инээж буй дүр :) :-) кодтой.Нэг инээмсэглэлд олон код бичихийн тулд хооронд нь зай авна. Жишээ нь:  (ha) (he) (hi) гэх мэт.Хэрвээ таны бичих код хоосон зайтай код бол та түүнийг ишлэл("ишлэл")ийн тэмдэг дотор бичиж өгнө. Жишээ нь: "ha ha" "he he" " hi hi" . Ингэвэл энэ инээмсэглэл 3 янзын кодтой болно."Инээмсэглэлийн файлын нэр" хэсэгт gif зургийн файлын нэр байх ёстой. Мөн 19х19 хэмжээтэй байх шаардлагатай үгүй бол инээмсэглэлүүд цэс эвдрэх аюултай. Мөн файлын замыг зөв зааж өгөх хэрэгтэй. "Хөтлөх" товчыг ашиглахыг зөвлөж байна."Дууны файл" хэсэгт инээмсэглэлтэй хамт тоглуулах дууны файлыг замыг зааж өгнө. Үүнийг ашиглахын тулд эхлээд доод талд буй "дуу тоглуулах" гэсэн нүдийг сонгох хэрэгтэй. Дууны файл нь .wav файл байх бөгөөд хэрэв өөр төрлийн файл тоглуулахыг хүсвэл "Тохиргоо" хэсгийн "Өргөдөл" талбарт зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь mp3 файл тоглуулахыг хүсвэл "Тохиргоо" хэсгийн "Өргөдөл"-д mpg123 гэж зааж өгнө.Хэрэв хөдөлгөөнтэй инээмсэглэх нэмэх гэж байгаа бол "Энэ инээмсэглэл хөдөлгөөнтэй" нүдийг сонгох хэрэгтэй. Хэрэв энэ нүдийг сонгохгүй бол таны инээмсэглэл хөдлөхгүй, энгийн зураг хэвээрээ л байх болно.Хэрэв та "Энэ инээмсэглэлийг цэснээс нуу" нүдийг сонговол таны инээмсэглэл цэсэнд харагдахгүй боловч та кодоо бичин ашиглаж болно.Хэрэв та "Кодны том жижиг үсэг ялгаатай" нүдийг сонговол "Ha Ha" болон "ha ha" код хоорондоо ялгаатай болно.Та бүх тохиргоогоо хийж дууссаны дараа "OK" товч дээр дарахад хэрэв та ямар нэгэн 

⌨️ 快捷键说明

复制代码 Ctrl + C
搜索代码 Ctrl + F
全屏模式 F11
切换主题 Ctrl + Shift + D
显示快捷键 ?
增大字号 Ctrl + =
减小字号 Ctrl + -